Нэг талаас: BRB буюу үйлчилгээ үзүүлэгч (цаашид BRB гэх),
Нөгөө талаас: Үйлчлүүлэгч буюу үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч данс бүртгэл үүсгэн нэвтэрч ашиглаж буй иргэн (цаашид үйлчлүүлэгч гэх) (хамтад нь талууд) нь сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийг илэрхийлж харилцан тохиролцож Монгол Улсын Иргэний хууль болон тухайн оршин байгаа улсынхаа дотоодын зохих хууль тогтоомжинд нийцүүлэн энэхүү үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулав.
НЭГ.ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
I.Үйлчлүүлэгчид тавигдах шаардлага
- Үйлчлүүлэгч нь бүртгэл үүсгэж буй өдрийн байдлаар 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд өөрийн хувийн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
- Монгол Улсаас гадна байгаа үйлчлүүлэгчийн хувьд тухайн улсын хуулиас хамааран эрх зүйн бүрэн чадамжтай насанд хүрсэн байх шаардлагатай.
- Үйлчлүүлэгч байршил хамаарахгүйгээр бүртгүүлэн ашиглаж болох ба гадаад улсаас хандаж байгаа бол тухайн улсын хууль эрх зүйн хүрээнд ашиглахыг үйлчлүүлэгчиддээ анхааруулж байна.
- Үйлчлүүлэгч энэхүү үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөлтэй санал нийлэхгүй бол үйлчилгээг зогсоохыг зөвлөж байна.
- Үйлчлүүлэгч нь өөрийн оршин байгаа улс оронд криптовалютын харилцааг хориглосон эсэхийг сайтар нягтлан үзээд бүртгүүлнэ үү. Таны байршлаас хамааран манай үйлчилгээг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хязгаарласан байж болно.
II. Үйлчлүүлэгчийн данс бүртгэл
-
Үйлчилгээнд нэвтэрч, ашиглахын тулд та хувийн мэдээллээ оруулан, үйлчлүүлэгчийн данс шинээр нээж бүртгүүлнэ. Үйлчлүүлэгч нь бүртгүүлж, данс нээн ашиглахдаа дараах үйлдлийг хийх шаардлагатай. Үүнд:
- Өөрийн жинхэнэ нэр, регистрийн дугаар болон бусад мэдээллийг үнэн зөв, бүрэн бөглөх;
- Дээрх мэдээлэл өөрчлөгдсөн даруйд шинэчлэн хадгалах, мэдэгдэх;
- Иргэний цахим үнэмлэхний мэдээлэл, түүний зураг, өөрөг зураг зэргийг үнэн зөв мэдээлэх, илгээх;
- Өөрийн данс бүртгэлтэй холбоотой аюулгүй байдлын зөрчлийг илрүүлсэн, эсхүл өөр хэлбэрээр сэжигтэй тохиолдол байна гэж үзвэл нэн даруй мэдэгдэх;
- Таны дансаар хийгдэх бүх үйл ажиллагаанд хариуцлага хүлээх, хууль бус хандалттай холбоотой бүх эрсдэлийг хүлээх;
- Та бүртгүүлж, данс нээхийн тулд өөрийн эзэмшдэг утасны дугаар идэвхтэй имэйл хаягаар бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлсэн имэйл хаягаар орлого, зарлагын хүсэлт болон үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг танд мэдэгдэх тул имэйл хаягийг цаашид солихгүй. Гэвч зайлшгүй тохиолдолд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн гар утас, имэйлийг зөвхөн нэг удаа сольж болно.
- Хэрэв таны имэйлийг үйлчилгээ үзүүлэгч тань хаасан эсхүл таны спам шүүлтүүр хаасан болон бусад байдлаар цахим харилцаа холбоог хүлээж авах боломжгүй болсон тохиолдолд түүнээс үл хамааран тантай харилцах мэдээ, мэдээллийг хүргүүлсэнд тооцно гэдгийг анхаарна уу.
- Үйлчлүүлэгчийн холбогдох утасны дугаараар бидний зүгээс зөвхөн шаардлагатай тохиолдолд харилцах болно.
- Үйлчлүүлэгч нэг удаа бүртгүүлэх боломжтой бөгөөд үндсэн нэг данстай байна.
- Баталгаажсан дансыг 24 сараас дээш хугацаагаар ашиглаагүй бол идэвхгүй төлөвт шилжүүлнэ.
- BRB төслийн үр дүнд бүтээгдэх Олон нийтийн сүлжээ /Жич:нэр өөрчлөгдөж болно/ платформд хувийн мэдээллийг дамжуулан шууд данс бүртгэл үүсгэхэд ашиглаж болно.
- Гэрээ нь үйлчилгээг ашиглаж буй хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
III.Үйлчилгээний ерөнхий нөхцөл, шаардлага
- Үйлчлүүлэгч үйлчилгээнд бүртгүүлсэн, нэвтэрсэн, нөхцөлүүдийг “Би зөвшөөрч байна” гэж дарсан нь талуудын хооронд цахим хэлцлийг сайн дураар, өөрийн хүсэл зоригоор хүлээн зөвшөөрч байгуулсан гэж тооцож харилцан эрх, үүрэг хүлээх эрх зүйн үндэслэл болно.
- Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтүүд нь вэб сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. үйлчлүүлэгч шинэчлэгдсэн нөхцөлийг вэб сайтад нийтлэгдсэн, эсвэл үйлчлүүлэгчид мэдээлснээс хойш үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал тэдгээрийг сайн дураар өөрийн хүсэл зоригоор хүлээн зөвшөөрсөнд тооцно.
-
Та үйлчилгээг ашигласнаар дор дурдсан гол нөхцөлийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Үүнд:
- Та крипто хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл болон түүнээс үүсэх үр дагавар, алдагдал, эрсдэл;
- Үйлчилгээг ашигласнаас үүдэн гарч болох үр дагавар түүнтэй холбоотой бүхий л алдагдал, эрсдэл;
- Олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч токен-ы үнэ цэнэ огцом өөрчлөгдөх эрсдэл;
- Токен-ы гүйлгээ нь хийгдсэн бол буцаах боломжгүй түүнчлэн үйлчлүүлэгч бусдад залилан мэхлүүлсэн гэмт хэргийн шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах хохирол, хор уршиг нөхөн төлөгдөхгүй байх эрсдэл;
- Токен-ы үнэ цэнэ нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл;
- Үйлчилгээ үзүүлэгчийн өмчлөл, эзэмшилд буй хөрөнгө нь үйлчлүүлэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байх эрсдэл;
- BRB нь дээр дурдсан эрсдэл, тэдгээрийн үр дагавартай холбогдох ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг;
- BRB нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, мөн Төв банк, эсхүл Засгийн газраас баталгаажаагүй, хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй болно.
-
Гэрээний дараах нэр томъёог дурьдсан утгаар тайлбарлана.
- "BRB" гэж үйлчилгээ үзүүлэх эрх, үүрэг хүлээсэн этгээд буюу төслийн баг, нэгдлийг; Түүнчлэн үйлчилгээний нөхцөлд “Бид” эсвэл "BRB" гэж дурдсан бол үйлчилгээ үзүүлэгчийг гэж ойлгоно.
- Үйлчлүүлэгч гэж бүртгэл үүсгэн нэвтэрч данс эзэмшиж, ашиглаж, үйлчилгээ авч буй иргэнийг;
- Үйлчилгээ гэж блокчэйн технологи/интернэтэд суурилсан "BRB" вэбсайт, гар утасны аппликейшн болон бусад хэлбэрээр "BRB"-аас санал болгож буй токен худалдах зорилготой үйлчилгээг;
- "BRB"-ийн хууль зүйн бодлого гэж "BRB"-аас боловсруулж гаргасан бүхий л дүрэм, журам, тайлбар, мэдэгдэл, зохицуулалт болон Help Center /Үйлчлүүлэгчид туслах цэс/-д байршуулсан тайлбар, мэдэгдэл, бүтээгдэхүүн болон үйлчилгээний үйл явцын тодорхойлолт зэргийг;
- Хэтэвч гэж "BRB"-аас үйлчлүүлэгчид ашиглуулж буй токен арилжаа хөрөнгийн өөрчлөлт болон үндсэн мэдээллийг бүртгэх, үйлчлүүлэгчид зориулж виртуал байдлаар үүсгэж, токен болон төгрөгийг хадгалж буй дансыг ойлгоно.
- BRB Coin гэж BEP20 /Binance smart chain/ ашиглаж үүсгэсэн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгө буюу токеныг;
-
Үйлчлүүлэгчид дараах үйлдэл хийхийг хориглоно.
- Монгол Улсын болон тухайн улсын дотоодын аливаа хууль тогтоомжийг зөрчихгүй байх тухайлбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, авилгын эсрэг болон бусад холбогдох хууль тогтоомжууд;
- Үйлчлүүлэгч нь BRB-аас үзүүлж буй үйлчилгээг мөрийтэй тоглоом тоглох, мөнгө угаах, залилан мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх болон хүчирхийллийн бусад үйл ажиллагаа зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
- Үйлчлүүлэгч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, оруулахыг оролдсон, BRB-ын нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, үйл ажиллагаанд халдахыг (хакердах) оролдсон, арилжааны ханшийг өсгөж, бууруулсан (манифуляци) нь илэрсэн тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн дансыг түр болон дахин ашиглах боломжгүйгээр хаах, цуцлах, зарим үйлдэл хийхийг хязгаарлана.
- Үйлчлүүлэгч нь бүртгүүлж, нээлгэсэн дансаа бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй ба бусдад шилжүүлсэн нь илэрсэн, нотлогдсон тохиолдолд дансыг шууд хаана.
ХОЁР. ГЭРЭЭНИЙ ГОЛ НӨХЦӨЛ
IV.Орлого, зарлага болон токен худалдан авалт, шимтгэл
- Үйлчлүүлэгч нь урьдчилсан захиалга хийхдээ хэтэвчээ төгрөгөөр цэнэглэсэн байх бөгөөд худалдан авах товчийг дарж токен худалдах, худалдан авах гэрээтэй танилцаж зөвшөөрөх товчийг дарж худалдан авсан тохиолдолд оруулсан үнийн дүнд ногдох токеныг BRB-аас крипто хэтэвчинд байршуулна.
- Токены хоёр дахь арилжаанд захиран зарцуулах эрх олгосон өдрөөс эхлэн өөрийн хэтэвчинд дэх токеныг чөлөөтэй арилжиж, хадгалж, бусдад шилжүүлж болно.
- Үйлчлүүлэгч нь мөнгөн дүнгээр орлого хийхдээ зөвхөн төгрөгөөр хийнэ. Орлого хийхэд шимтгэлгүй байна.
- Үйлчлүүлэгч нь BRB whitepaper-тай танилцсан, танилцахаас өмнө токеныг сайн дурын үндсэн дээр худалдан авч болно.
- Цэнэглэсэн орлогоороо токен худалдан авалт хийхгүйгээр төгрөгийн зарлага хийсэн тохиолдолд шимтгэлгүй.
- Анхдагч арилжаанаас токеныг худалдан авсан бол буцаах боломжгүй бөгөөд зөвхөн хоёр дахь арилжаанд худалдан борлуулж болно.
- Хоёр дахь арилжаанд BRB үйлчилгээ дотор токен шилжүүлэг шимтгэлгүй бөгөөд гуравдагч крипто хаяг эсхүл гадна биржид шилжүүлэх үед блокчэйн сүлжээний шимтгэлийг төлнө.
- Орлого, зарлага хийхэд тухайн үйлчлүүлэгчийн харилцдаг банк болон блокчэйн сүлжээний шимтгэл, хурдаас шалтгаалан шилжүүлгийн хэвийн дундаж хугацаанаас удах, мөн алдаатай мэдээлэл оруулсан, криптовалютын шилжүүлгийн шимтгэл дутсанаас шалтгаалан буцаж болно.
- Криптовалютын шилжүүлэг хийх хаягаа буруу оруулсан, шилжүүлэг хийгдсэн тохиолдолд BRB хариуцахгүй.
- Үйлчлүүлэгч арилжааны ханш, тоо хэмжээг буруу оруулж, захиалга биелсэн тохиолдолд арилжааг буцаах боломжгүй.
- BRB нь үйлчлүүлэгчийн зарлага гаргах эхний хүсэлтээр түүний хэтэвчинд буй мөнгөн хөрөнгө эсхүл токеныг шилжүүлэх үүрэгтэй.
- Үйлчлүүлэгч нэвтрэх эрх, нууц үг, 2FA, SMS алдсан бол туслах цэсээр яаралтай мэдэгдэх бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээг авсан боловч зарлагын гүйлгээ хийгдсэн бол данс дахь мөнгөн хөрөнгө, криптовалют алдагдсан хохирлыг үйлчлүүлэгч өөрөө үйлдэл хийсэнтэй адилтган BRB хариуцахгүй болно.
V.Үйлчлүүлэгчийг таних баталгаажуулалт KYC
- Үйлчлүүлэгчийн "BRB"-д бүртгүүлэхийн тулд гаргаж өгч буй "BRB"-аас шаардсан KYC хувийн мэдээллүүдийг дараах зорилгуудад ашиглана.
- Үйлчлүүлэгчийг таньж мэдэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан мэхлэх болон бусад төрлийн гэмт хэргийн шинжтэй үйдлийг "BRB"-аар дамжуулж хийж байгаа эсэх эсвэл "BRB"-аас тодорхойлсон, хуульд нийцсэн бусад зорилгоор хэрэглэгдэнэ.
- Мөн үйлчлүүлэгч нь бидэнд өөрийгөө болон биднийг санхүүгийн луйвраас хамгаалах эсвэл таныг шууд шалгах эсвэл гуравдагч этгээдээр шалгуулах эрхийг олгож байгаа болно.
- Үйлчлүүлэгчээс шаардах мэдээлэлд таны нэр, цахим хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, үйлчлүүлэгчийн нэр, иргэний үнэмлэх, төрсөн огноо зэрэг дансны бүртгэлийн явцад шаардах эдгээрээр хязгаарлагдахгүй мэдээлэл хамаарна.
- Та мэдээллийг гаргаж өгснөөрөө тухайн мэдээлэл үнэн зөв, бүрэн болохыг баталгаажуулж байгаа гэж үзнэ.
- Бүртгэлд өгсөн өөрийн хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хадгалах, тухай бүр нь шинэчилж байх үүрэгтэй. Үйлчлүүлэгчийн өгсөн мэдээлэл худал, буруу, хуучирсан зэрэг үндэслэл гарвал засах, устгах мэдэгдлийг бид илгээх бөгөөд энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн ашиглаж буй үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хязгаарлаж болно.
- Үйлчлүүлэгчийн холбоо барих мэдээллийн дагуу BRB-аас холбогдож чадаагүй тохиолдолд түүний үр дагавраар бий болсон аливаа хохирлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна.
- Үйлчлүүлэгчийн бүртгэлийн мэдээллийг санхүүгийн гэмт хэрэг, санхүүгийн луйвраас сэргийлэх зорилгоор, бидний шалгах ажиллагаанд ашиглах зорилгоор эрх бүхий гуравдагч этгээдэд задруулж болохыг хүлээн зөвшөөрнө.
VI.Эрсдэлийн мэдэгдэл
- BRB зөвхөн өөрийн токен-той холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд арилжааны үр дүн, үнэ, татвар, хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөх үүрэггүй. Үйлчлүүлэгч үйлчилгээг авахаас өмнө дараах эрсдэл үүсэж болзошгүйг анхаарах нь зүйтэй.
-
Токены үнийн эрсдэл
- Токен нь өөр өөрийн онцлогтой ба түүнээс хамаарч ханш нь их, бага хэмжээгээр хэлбэлзэлтэй байдаг. Үүнээс гадна төрийн зохицуулалт, зах зээлийг урвуулан ашиглах эсхүл ханшийн тайлбарлагдахгүй хэлбэлзэл гэх мэт BRB-аас шалтгаалахгүй гадаад хүчин зүйлс нь тухайн токены зах зээлийн ханш, хөрвөх чадварт нөлөөлж болно. Мөн блокчэйн сүлжээ нь програмчлалын алдаа, протоколын өөрчлөлт эсхүл бусад таамаглашгүй шалтгааны улмаас сүлжээнээс тасрах, тасалдах боломжтой. Иймд BRB нь гадаад хүчин зүйлээс үүдэн гарч болох эрсдэлийг хариуцахгүй.
- Иймд BRB нь эрсдэл даах чадвар багатай үйлчлүүлэгчид идэвхтэй арилжаа хийхгүй байхыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл криптовалютын худалдаалах үеийн ханшийг таамаглах нь өндөр эрсдэлтэй бөгөөд үйлчлүүлэгч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эдийн засгийн хэмжээнээс давсан худалдан авалт хийхгүй байхыг анхаарах шаардлагатай.
-
Мэдээллийн технологийн мэдлэг чадвар
- Криптовалют нь ихэвчлэн мэдээлэл технологийн хэлээр тайлбарлагддаг бөгөөд эрсдэлийг зөв үнэлэхийн тулд криптограф, компьютерийн шинжлэх ухааны ойлголттой байх шаарддлагатай. Иймд энэ талын мэдлэг багатай бол эрсдлийг тооцохыг зөвлөж байна.
-
Систем тасалдах, зогсох
- Хакерийн халдлага, компьютерийн вирусын халдлага, харилцаа холбооны салбарын технологийн тохируулга ба техникийн алдаа, банкны аюулгүй байдал, засгийн газрын зохицуулалт, гуравдагч талын алдаа ба хоцрогдол, цахим системийн доголдол ба сүлжээний доголдол болон давагдашгүй хүчин зүйлээс шалгаалан түр хугацаагаар сүлжээ ба үйлчилгээ тасалдах боломжтой. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчийг хамгаалах, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор системийн үйл ажиллагааг 48 хүртэлх цагийн өмнөх байдалд буцааж болно. Мөн цахим системийг төлөвлөгөөт сайжруулалтын үед урьдчилан мэдэгдсэнээр түр зогсоож болно.
- Нэвтрэх эрх алдагдах
- Үйлчлүүлэгч дансаа хаалгүйгээр (logout) үлдээснээс болон нэвтрэх эрх, нууц үгийг нэвтэрч буй төхөөрөмжинд сануулснаас үүдэн нэвтрэх эрх алдагдах эрсдэлтэй.
VII.Дансны хамгаалалт, аюулгүй байдал
-
"BRB" нь үйлчлүүлэгчийн токен болон мөнгөн хөрөнгийн хадгалалт шилжүүлгийн аюулгүй байдлыг хамгаалахад анхаарах бөгөөд үйлчлүүлэгч нь "BRB" үйлчилгээний хамгаалалтын талаарх дүрэм, журмыг мөрдөнө. "BRB" Дараах шатлан хамгаалалтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Нэвтрэх нэр, Нууц үг
- Имэйл баталгаажуулах код
- SMS баталгаажуулах код
- 2FA буюу Two Factor Authentication
- Үйлчлүүлэгчийн өөрийнх нь үйлдэл эрсдэл үүсгэх боломжтой тул үйлчлүүлэгчийн нэр, нууц үг нь нууц мэдээлэлд хамаарах бөгөөд үйлчлүүлэгч тэдгээрийг аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй байх, хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй.
- Мөн үйлчлүүлэгч өөрийн "BRB" бүртгэл, данс, хэтэвч болон хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай арга хэмжээ авах хариуцлагыг дангаар хүлээнэ.
- Үйлчлүүлэгч өөрийн "BRB" хэтэвч болон нууц үгийн аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд тус дансаар хийгдэж буй гүйлгээ бүрд хариуцлага хүлээнэ. Үйлчлүүлэгчийн дансны нууц мэдээлэл, мэдээллийг задруулсаны улмаас хохирол, алдагдал учирсан тохиолдолд "BRB" хариуцлага хүлээхгүй.
-
Үүнтэй холбоотойгоор дараах бүртгэл, дансны аюулгүй байдлын зөвлөмжийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Нэвтрэх эрхийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн аккаунт, компьютер, таблет болон бусад мобайл төхөөрөмж зэргээр олон төхөөрөмжөөс хандахгүй байх;
- Мөн дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх нэр, имэйл хаяг, утасны дугаар, нууц үгээ сануулахгүй байх;
- Үйлчлүүлэгч нь платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн үүсгэгчийг идэвхжүүлэх;
- SMS баталгаажуулалтын кодыг бусдад дамжуулахгүй байх;
- Хэрэв үйлчлүүлэгч нь нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц (2FA) үгээ бусдад алдсан, мартсан тохиолдолд хүсэлт илгээн нэвтрэх эрхээ хаалгаж мөн буцаан сэргээж болно.
VIII. Үйлчлүүлэгчид мэдэгдэл хүргүүлэх
- "BRB" нь үйлчилгээ авч байх хугацаанд өөрийн үйлчилгээг өргөтгөх, шинээр үйлчилгээ нэмэх, зайлшгүй шаардлагатай мэдэгдэл хүргүүлэх, тэдгээрт хамаарах үйлчилгээний нөхцөлүүдийг шинэчлэх бөгөөд хамгийн сүүлд өөрчилсөн огноог харуулна. Үйлчилгээний нөхцөлийг шинэчилсэн тухай мэдэгдлийг дараах хэлбэрээр үйлчлүүлэгчид мэдэгдэнэ. Үүнд:
- Үйлчлүүлэгч "BRB"-д нэвтэрч үйлчилгээ авах үед автоматаар “Мэдэгдэл” нэртэй цонх эсхүл тохирох загварын бичиглэл гарч ирэх бөгөөд тус цонхонд шинэчилсэн үйлчилгээний нөхцөлтэй танилцах холбоосыг оруулна;
- Үйлчлүүлэгч "BRB"-д бүртгэлтэй и-мэйл хаягт “Мэдэгдэл”-ийг шинэчилсэн үйлчилгээний нөхцөлийн холбоосын хамт илгээнэ;
- Үйлчлүүлэгч мэдэгдэлтэй заавал танилцах үүрэгтэй.
IX. Үйлчилгээнд хязгаарлалт хийх
-
Үйлчлүүлэгч "BRB" Үйлчилгээг ашиглах үедээ дараах заалтуудыг заавал мөрдөх үүрэгтэй. Үүнд:
- "BRB" үйлчилгээг хууль тогтоомж, үйлчилгээний нөхцөл, шаардлагад нийцүүлж ашиглах;
- "BRB" үйлчилгээг ашиглахдаа нийтийн эрх ашиг, ёс суртахуун, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг болон бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчих, сөргөөр нөлөөлөх, таслан зогсоох үйлдэл хийхгүй бөгөөд "BRB" үйлчилгээг бусад үйлчлүүлэгч ашиглахад хориг саад учруулахгүй байх;
- Үйлчилгээг зах зээлийн луйвар хийхэд ашиглахгүй (тухайлбал, хэт хөөрөгдөл болон огцом уналтын төлөвлөгөө боловсруулах, хууль бус худал мэдээлэл түгээх, өөртэйгөө арилжаа хийх, мэдээллийг урьдчилж авах тохиролцоо хийх, их хэмжээний хуурамч захиалга хийх, халхавчлах эсвэл давхар захиалга хийх зэргээр хуулиар хориглосон эсэхээс үл хамаарч энэ төрлийн үйл ажиллагаанууд);
-
"BRB"-ын бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр "BRB"-ын мэдээллийг дараах хэлбэрээр арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.Үүнд:
- "BRB"-ийн зах зээлийн аливаа мэдээллийг ашиглаж мэдээллээр хангах, мэдээлэл түгээх үйлчилгээ явуулах;
- "BRB"-аас олж авсан мэдээллийг ашиглаж, аливаа төлбөр авдаг буюу орлого олох аппликейшн, цахим хуудас, үйлчилгээ явуулах /сурталчилгааны болон үйлчлүүлэгчийн мэдээлэл өгөх хөлс/;
- "BRB"-аас бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн аливаа мэдээлэл, зөвшөөрөл, загвар, тэмдэглэгээ зэргийг хэсэгчилсэн болон бүхэлд нь хувилж олшруулах, хуулбарлах, өөрчлөх, хадгалах, шилжүүлэх, нийтлэх, дамжуулах, устгах зэргийг хориглоно.
-
Дээрх зөрчлийн хүрээнд үйлчлүүлэгч үйлчилгээний нөхцөлийг зөрчиж буй эсэхийг шалгах, холбоотой зохицуулалт хийх зорилгоор үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр эсвэл зөвшөөрөл авалгүйгээр дараах арга хэмжээ авах эрхтэй. Үүнд:
- Захиалгын хүсэлтийг цуцлах болон хаах;
- Дансыг битүүмжлэх;
- Эрх бүхий байгууллагуудад асуудлыг тайлагнах;
- Тогтоогдсон зөрчил болон түүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийтлэх;
- Нийтэлсэн мэдээлэл зөрчил болох нь тогтоогдсон бол устгах;
X.Үйлчилгээний нөхцөл дуусгавар болох
- Хэрэв үйлчлүүлэгч үйлчилгээний нөхцлийг дуусгавар болгох буюу дансаа хаалгах хүсэлт гаргавал "BRB" нь үйлчлүүлэгчийн бүх эрхийг бүгдийг эсвэл хэсэгчлэн хааж болно.
- Үйлчлүүлэгч бүх эрхийг хаалгах тохиолдолд хүсэлтээ имэйлээр илгээнэ. Бүх эрхийг хаалгах хүсэлт илгээх үед тухайн үйлчлүүлэгчийн биелээгүй захиалгыг цуцлах боломжтой. Харин биелсэн захиалгыг цуцлах боломжгүй.
- Үйлчлүүлэгчийн хүсэлтээр үйлчилгээний нөхцлийг дуусгавар болгож, дансыг хаасан тохиолдолд тухайн имэйл хаяг, утсаар болон мэдээллийг дахин бүртгэх боломжгүй.
XI.Үйлчилгээний гэрээг түдгэлзүүлэх, дуусгавар болгох
- "BRB"-аас Бүртгэл, дансыг түдгэлзүүлэх
- Үйлчлүүлэгч өөрийн дансыг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, үйлчилгээний Нөхцөл болон "BRB"-ын Нууцлалын гэрээг зөрчсөн гэж "BRB" сэжиглэсэн тухайн дансны хөдөлгөөнийг хаах, түр хугацаанд түдгэлзүүлж битүүмжлэх эрхтэй.
- Энэ тохиолдолд Таны дансыг түр эсвэл байнгын хугацаагаар битүүмжилснээс үүсэх үр дагаврыг "BRB" хариуцахгүй.
-
"BRB" тухайн дансны мэдээллийг хадгалах болон ашиглах эрхтэй байна. Дараах тохиолдолд дансны хяналтыг заавал хэрэгжүүлнэ. Үүнд:
- Тухайн данс нь засгийн газрын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эсвэл шүүхээр шийдвэрлэж буй аливаа маргаанд хамааралтай байх;
- Тухайн данстай холбоотой хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн;
- Тухайн дансанд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдлыг илрүүлсэн;
- Шүүх болон эрх бүхий байгууллагаас шаардсан;
- Үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч хуульд заасны дагуу Үйлчлүүлэгч ийн эд хөрөнгийг өвлөсөн тухай хууль ёсны баримт бичгийг үндэслэн "BRB"-д өөрийн нэр дээр шинээр бүртгүүлэх хүртэл хугацаанд дансыг царцаах бөгөөд өв залгамжлагчийн "BRB"-д шинээр нээсэн дансанд Үйлчлүүлэгчийн дансны үлдэгдлийг шилжүүлж, үйлчлүүлэгчийн дансыг хаана.
-
"BRB"-аас данс, бүртгэл цуцлах, хаах. Дараах тохиолдолд "BRB" үйлчлүүлэгчийн данс, бүртгэлийг шууд цуцлах эрхтэй.
- Үйлчлүүлэгч бусад этгээд, хүний нэрийг ашиглан "BRB" үйлчлүүлэгчээр шууд болон шууд бусаар дахин бүртгүүлсэн, бүртгүүлэхээр оролдсон;
- Үйлчлүүлэгчийн бүртгэл дэх мэдээлэл худал, хуучирсан, бүрэн бус байсан;
- Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт ороход үйлчлүүлэгч тухайн нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхгүй үндэслэлээр дансаа цуцлах хүсэлт гаргасан;
- Үйлчилгээг дуусгавар болгох хүсэлт гаргасан;
- Үйлчилгээний нөхцөлд хориглосон хориглолтыг зөрчсөн, хүлээсэн үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон;
- "BRB"-ийн зүгээс дансыг цуцлах бусад үндэслэл тогтоогдсон;
-
Дансыг цуцалсны дараах дансны үлдэгдлийг зохицуулах
- Дансыг цуцалсны дараах дансны үлдэгдлээс Таны "BRB"-д төлөх шимтгэлийг тэргүүн ээлжид суутгаж төлүүлэх бөгөөд үлдэгдлийг дансыг цуцалснаас хойш ажлын 5 хоногийн дотор авах боломжтой.
- Үйлчилгээний нөхцөл, хууль тогтоомжийг зөрчсөн эсвэл луйвар хийсэн зэрэг үндэслэлээр дансыг цуцалсан тохиолдолд "BRB"-аас дансны үлдэгдлийг эрх залгамжлах бөгөөд эрхий бүхий байгууллага шаардсан тохиолдолд үйлчилгээний шимтгэлээ суутгасан дүнг шилжүүлнэ.
ГУРАВ. БУСАД НӨХЦӨЛ
XIII.Маргаан шийдвэрлэх
- Үйлчлүүлэгч аливаа үл ойлголцол гарсан тохиолдолд эхлээд "BRB"-д хандах үүрэгтэй.
- "BRB" хүсэлтийг 30 хоногийн дотор шалгаж, зохих хариу өгнө.
- "BRB"-аас шалгаж өгсөн хариу болон шийдвэрт гомдолтой бол талууд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Монгол Улсын Олон Улсын Арбитраар маргааныг шийдвэрлүүлнэ.
- Үйлчлүүлэгчээс болон "BRB"-аас ирүүлсэн, харилцан солилцсон и-мэйл болон цахим мэдэгдлүүдийг маргааныг шийдвэрлэх нотлох баримт гэж үзнэ.
XIY. Нууцлалын гэрээ
- "BRB" үйлчилгээ ашиглах үед үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, задруулахтай холбоотой харилцааг нууцлалын гэрээгээр зохицуулж байгаа болно. Нууцлалын гэрээтэй танилцах бол энд дарна уу!
XY. Хууль тогтоомжийн үйлчлэл
- Үйлчлүүлэгч нь Монгол Улсад оршин суугаа бол дотоодын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тэдгээр хууль тогтоомжоор тодорхойлсон татварын асуудлыг татварын эрх бүхий байгууллагад уламжилж бие даан шийдвэрлэх үүрэгтэй.
- Үйлчлүүлэгч гадаад улсад оршин суугаа бол тухайн улсын хууль тогтоомжинд нийцүүлэн өөрийн ашиглаж буй мөнгө, хөрөнгөө хууль ёсны эх үүсвэртэй болохыг баталгаажуулах үүрэгтэй.
- Үйлчлүүлэгч мөнгө болон хөрөнгө аливаа хууль бус эх үүсвэртэй гэж эрх бүхий бүхий байгууллагаас шалгах тохиолдолд холбоотой мэдээлэл, материалыг шуурхай гарган өгөх үүрэгтэй.
XVI. Бусад
- Үйлчлүүлэгч болон "BRB"-ын хооронд байгуулагдсан энэхүү гэрээг талууд ямар ч тохиолдолд тэргүүн ээлжид баримтална.
- "BRB" нь гэрээг хэдийд ч өөрчлөх, шинэчлэх, нэмэлт оруулах эрхтэй бөгөөд эдгээрийг тухай бүр нь цахим хуудас дээрээ байршуулна. Үйлчилгээ үзүүлэх гэрээ хамгийн сүүлийн хувилбарыг шалгаж, танилцаж байх нь үйлчлүүлэгчийн үүрэг бөгөөд хэрэв үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт, шинэчлэлт, нэмэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол "BRB" данс бүртгэлээ хааж гэрээг цуцлах хүсэл зоригоо илэрхийлнэ.
- Энэ гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан BRB-ын Нууцлалын гэрээ, Токен худалдах, худалдан авах гэрээтэй хамааралтай бөгөөд харилцан зохицуулсан салшгүй хэсэг нь байна.
- Давагдашгүй хүчин зүйлс: Үйлчилгээ үзүүлэх гэрээнд хэрэгжүүлэхээр заасан аливаа заалт хэрэгжээгүй, хойшлогдсон нь байгалийн гамшигт үзэгдэл, цахилгаан, эрчим хүчний уналт, тасалдал, төрийн байгууллагын шийдвэр, шинээр хууль тогтоомж батлагдсан болон өөрчлөгдсөн, бослого хөдөлгөөн, террорист халдлага, гал түймэр, цар тахал зэрэг эдгээрээр хязгаарлагдахгүй "BRB"-ын боломжит хяналтаас гадуурх аливаа үйлдэл, эс үйлдэхүй, хүчин зүйлсийн үр дагаварт хамаарах бол "BRB" аливаа хариуцлага хүлээхгүй.
XVII.Нөхөн төлбөр, хохирол арилгах болон маргаан шийдвэрлэх журам
- Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас BRB-д нэр хүнд, эдийн хөрөнгөнд хохирол учирсан бол түүнийг өөрийн хөрөнгөөр хариуцан нөхөн төлж хохирлыг арилгана. Нөхөн төлбөр нь учирсан бодит хохирол, олох байсан орлого, шүүх, хуулийн байгууллагаас тогтоосон гэм хорын хохирол, өмгөөлөл, нотариатын хөлс, зардал, бусдад төлсөн төлбөр зэрэг багтана.
- Үйлчлүүлэгч аливаа үл ойлголцол гарсан тохиолдолд эхлээд "BRB"-д хандах үүрэгтэй.
- "BRB" хүсэлтийг 30 хоногийн дотор шалгаж, зохих хариу өгнө.
- "BRB"-аас шалгаж өгсөн хариу болон шийдвэрт гомдолтой бол талууд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Монгол Улсын Олон Улсын Арбитраар маргааныг шийдвэрлүүлнэ.
- Үйлчлүүлэгчээс болон "BRB"-аас ирүүлсэн, харилцан солилцсон и-мэйл болон цахим мэдэгдлүүдийг маргааныг шийдвэрлэх нотлох баримт гэж үзнэ.