• Төсөл
• Койн
• Танилцуулга татах
• Whitepaper
• Хаалттай захиалга
• Төсөл
• Койн
• Танилцуулга татах
• Whitepaper
• Нэвтрэх

Whitepaper

Цахим мөнгөний хууль батлагдах гэж буйтай холбогдуулан ойлгомжгүй нөхцөл байдлууд үүссэнтэй уялдаж BRB койны Whitepaper-ын эцсийн хувилбарыг одоогоор нийтлэх боломжгүй байгаа. Хаалттай зах зээлд арилжаалагдах койны хэмжээ үнийн нөхцөл өөрчлөгдөхгүй болно.

Нэвтрэх

CIRCLE PARK
МОНГОЛ ОЮУНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол оюуны бүтээлээр олон улсад өрсөлдөх бүтээлч залуусыг нэгтгэсэн орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан ирээдүйн оюуны үнэ цэнийг тодорхойлох экосистем бүрэлдсэн мега төсөл.

Бидэнтэй нэгдэх

Дэлхийрүү монгол оюуныг хамтдаа гаргая

01 Circle Park project

БҮТЭЭЛЧ САЛБАРЫН
ЦОГЦ ҮЙЛДВЭРЛЭЛ

Монгол залуус олон улсад өрсөлдөх чадвар оюуны чадамжтай ч түүнийг дэмжээд өгөх бойжуулах дэд бүтэц хүний нөөц хомсдолтой нэгдмэл бус тархай бутархай байдлаас болж оюуны бүтээл, ур чадвараа дэлхийд ҮНЭЛҮҮЛЖ таниулж чадахгүй байна. Цахим шилжилт, медиа, дэвшилтэт технологийн эрин үед амьдарч яваа давуу талаа ашиглан соёлын бүтээлээ олон улсад хүлээж авах фортамаар экспортлох цогц шийдлийг, үнэлэмжийг дээшлүүлэхэд бид суурь дэд бүтэц нэгдмэл байдлаар шийднэ гэж үзэж байна.

Танилцуулга татах

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ

Circle Park төсөл хэрэгжсэнээр Монголын оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг олон улсын төвшинд хүргэх креатив паркийг байгуулах юм. Ингэснээр оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын чиг хандлагыг тодорхойлох, түүнд нийцсэн хөрөнгө оруулалт, хэрэгцээний шаардлагын шинжилгээ хийх, төсөл боловсруулах медиа салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг хангаж нэгдсэн төлөвлөлт хийх, статистикийн тоон мэдээлэл боловсруулж нэгтгэх, түүнд дүн шинжилгээ хийх, салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, үйлчлүүлэгч хэрэглэгчдийн үнэн зөв мэдээллээр хангах, экосистем бүрдсэн эдийн засгийн эргэлтэд орох, уран бүтээлийн үйлдвэрлэлийн чанар, хурд нэмэгдэх, монгол залуус дэлхийн мэргэшсэн уран бүтээлчдээс суралцаж, ур чадвар, чадамжаа сайжруулах боломжийг нээх явдал юм.

Креатив паркийг түшиглэн олон зуун гарааны бизнес, инновацын систем бүрдэж, нийгмийн олон талын үйл ажиллагааг зохион байгуулах гарц нээгдэнэ. Цаашлаад дэлхийн зах зээл рүү гарч Монгол оюуны үйлдвэрлэл, агуулгыг дотоодын нөөцийг бэлтгэн сайжруулах зарчмаар экспортлох, улмаар дэлхийн соёлын томоохон бүтээлүүдийг импортлох, олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн хамтралыг бэхжүүлэхэд манай төслийн гол зорилго чиглэнэ.

BRB компанийн санаачилсан уг төсөл хэрэгжсэнээр хувийн хэвшлийн зүгээс соёлын бүтээлч салбарт оруулах чухал хувь нэмэр болох юм.

БОГИНО ХУГАЦААНЫ
БОДЛОГО

Олон улсын стандарт шаардлагад нийцсэн үндэсний бахархал болох барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна. Үүнд: Үндсэн байгууламж, виртуал студи, ирээдүйн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлдэх академи, технологи хөгжүүлэлтийн төв, дизайн иноваци төв, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газар, агуулах, кампус, инкубатор, E-SPORT хөгжүүлэлтийн төв зэрэг хэсгүүдээс бүрдэх юм.

Circle Park төсөл оюуны үйлдвэрлэлийг дэмжих замаар аялал жуулчлал, кино урлаг салбарын технологи суурьтай онцгой бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна. Дэлхийд гарах Монгол улсын нэрийн хуудас болох салбарын сайн төслүүдийг дэмжиж олон улсад гаргах үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Паркийн дотоод тогтолцоог боловсронгуй болгож, санхүүжилтийн олон эх үүсвэртэй, хүртээмжтэй, үр ашигтай экосистемийг бүрдүүлнэ.

ДУНД ХУГАЦААНЫ
БОДЛОГО

Дотооддоо хангалттай Монгол оюуны үйлдвэрлэл хийх төвлөрсөн боловсон хүчинтэй нөгөө талдаа дэд бүтэцтэй байх юм бол цоо шинэ эдийн засаг бий болж олон улсаас хангалттай их гаднын хөрөнгө оруулалт өөрөө орж ирнэ. Гоц авьяастай боловсон хүчнийг тогтвортой хүний нөөцийн хамгийн таатай нөхцөл бүрдсэн орчинд бэлтгэн олон улсад сойно.

Эв нэгдлийг эрхэмлэсэн нийгмийг соён гэгээрүүлэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулна. Салбарын оюуны өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх зорилгоор тогтмол анхаарч ажиллана. Хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулна.

Олон улсад өрсөлдөх урлагийн чадварлаг хүний нөөцийг бэлтгэж, ажлын байраар хангах тогтолцоог сэргээх замаар үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн оюуны үйлдвэрлэл инновацын салбарыг хөгжүүлж, Монгол брэндийг бий болгож, салбарын эдийн засаг нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

УРТ ХУГАЦААНЫ БОДЛОГО

Монгол оюуны үйлдвэрлэлд үнэт зүйлээ эрхэмлэж, бусад улсаас ялгарах онцлог, давуу талаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх аргачлалаар таниулах гол ажил болгож төвлөрч ажиллана. Дэлхийд өрсөлдөхүйц оюуны үйлдвэрлэл хийх Монгол залуусыг үнэлэмжийг дээшлүүлж бэлтгэхэд гол анхаарлаа хандуулна.

Circle Park Монгол соёлыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах үндэсний онцлог бүхий технологи суурьтай хөтөлбөрүүдийг эрчимжүүлж үндэсний агуулга бүхий олон ангит кино, тайз, дэлгэцийн бүтээлүүдийг нэмэгдүүлнэ.

02 The Future

БИД ИРЭЭДҮЙГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?

BRB Circle Park
ЕРТӨНЦ ШИЛЖИЖ БАЙНА

Бидний өнөөгийн амьдарч буй дэлхий маш хурдтайгаар өөрчлөгдөн глобалчлагдаж байна. Энэ өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах улмаар манлайлах боломж бидэнд байна.

АСУУДЛЫГ НЭГ ЦЭГЭЭС

Cirle Park-н бүхий л үйл ажиллагаа нь олон улсын болон Монголын хэрэглэгч, хамтран ажиллагчдын хүсэл шаардлага, хэрэгцээг нэг цэгээс хурдан шуурхай ханган ажиллах юм. .

ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ

Оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын ойролцоо Circle Park төслийг байгуулж онцгой ур чадвар болон контент үйлдвэрлэгчдийн цуглах төв болгох боломж байна.

ОЮУНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БА
ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН

Авьяас бүтээх, гаднын мэргэжилтнүүдийг урьж авчирч Монголд тогтвортой ур чадварыг нэмэгдүүлэх, ур чадвараас үүдэлтэй оюуны өмчийг хамгаалах, технологийн шийдлийн зөв ашиглах замаар баялаг, эхлэх хурдасгуурыг нэмж авьяас ба мэдлэг дээр суурилсан инноваци үнэ цэнийг бий болгох. Хүн бүхэнд нээлттэй байх Cirle Park төв Монгол залуусыг дэлхийд өөр хоорондоо технологи, инновацаар өрсөлдөх боломжийг нээж өгнө.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ БА
ДЭД БҮТЭЦ

Олон улсын шаардлагад нийцсэн орчин үеийн медиа салбарын хамгийн сүүлийн үеийн программ хангамж, техник хангамжийн тусламжтай орлого олох эх үүсвэрүүдийг шинээр нэвтрүүлэх бүтээх, холбох, хөгжүүлэх зорилгоор блокчейн дээр ил тод бүтцийг бий болгох салбарын бүтээн байгуулалт өрнөнө. Олон улсын авьяас чадвар медиа энтертэйнмэнт аварга компаниудыг Монголоос үйлчилгээ авдаг болгохын тулд олон улсын мэргэжилтнүүд авьяастнуудыг Монгол оюуны үйлдвэрлэлд нэгтгэнэ. Санааг технологитой холбож технологид суурилан шинэ санаа гаргаж олон улсад өрсөлдөх гүүрийг тавьж өгнө.

ЦАХИМ ШИЛЖИЛТ БА
ХӨГЖИЛ ДЭВШИЛ

Өөрсдийн хөгжлийг дэлхийтэй харьцуулан, хөгжлийг түргэсгэхийн төлөө бүгд нэгдэж боломжийг алдалгүй технологийн дэвшлийг ашиглан үнэ цэнээ нэмэгдүүлнэ. Нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд тогтмол нэвтрүүлэх боломжийг үүсгэнэ. Медиа салбарын уламжлалт үйл ажиллагаануудыг шинээр загварчилж, интеграци хийж, хооронд нь холбож, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргах замаар бизнесийн экосистемийг бий болгоно. Бусдаас давсан оюуны үйлдвэрлэл хийж тэр зах зээлд нэвтрэх мөсийг хагалах Монголын медиа, технологийн компаниуд, старт-апууд нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү хөрвүүлэх.

БИД ХЭН БЭ?

“BRB” ХХК нь салбартаа тэргүүлэгч 15 жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон юм. Манай байгууллага нь нийт 30 гаруй ажилтантай ба тайз, карказ, дэлгэц, гэрэлтүүлэг, хөгжим, хэвлэлт хийц, тусгай эффектийн зах зээл дээрх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашигладагаараа онцлогтой. Бидний давуу тал бол богино хугацаанд угсралт, хураалт, түрээсийн үйлчилгээг аюулгүй байдлыг чанд сахиж чанарын өндөр түвшинд тогтсон цаг хугацааны дагуу түргэн шуурхай хийж гүйцэтгэдэгт оршдог. Одоогийн байдлаар бүтээлч салбарын хүрээнд дөрвөн томоохон бизнесийг аль хэдийн эхлүүлэн ажиллаж байна.

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Бид бүх төрлийн хурал, үзэсгэлэн экспо, шоу тоглолт, хурим найр, ойн баяр, нээлт хаалтын арга хэмжээг хэрхэн хаана яаж хийхээс эхлүүлэн арга хэмжээ төлөвлөлт, тохижилт, засалтын ажлууд болон эх бэлтгэл дизайн, хэвлэлт тогтоолтын үйлчилгээг харилцагч нартаа цогцоор нь санал болгодог. Бидний тайз дэлгэцийн үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байсан томоохон арга хэмжээ, төслүүдээс дурдвал . . .

THE VOICE OF MONGOLIA

THE VOICE OF MONGOLIA

Олон улсын томоохон ТВ шоуны франчайз болох “The Voice of Mongolia”-ын тайз дэлгэц гэрэлтүүлгийн ажлыг дэлхийн стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн ба уг ТВ шоу нь Азийн шилдэг контент болсон.

MONGOLIA'S GOT TALENT

MONGOLIA'S GOT TALENT

Олон улсын томоохон ТВ шоуны франчайз болох “Mongolia’s Got Talent”-ын тайз дэлгэц гэрэлтүүлгийн ажлыг чанарын өндөр түвшинд, дэлхийн стандартад нийцүүлэн гүйцэтгэж монголынхоо үзэгчдийн хүртээл болгосон.

DIGITAL NATION 21

DIGITAL NATION 21

Урьд өмнө нь ICT экспо нэртэйгээр зохион байгуулагдаж байсан технологийн үзэсгэлэнгийн төв тайзыг 2021 онд анх удаа задгай талбайд хамгийн том хэмжээтэйгээр хийж гүйцэтгэсэн. Олон улсын мэргэжилтнүүдийг урьж авчиран дэлхийн стандартад нийцсэн гэрлийн шоу, дроны шоу үзүүлбэрүүдийг зохион байгуулсан.

XУУР MUSIC FESTIVAL

XУУР MUSIC FESTIVAL

2017 оноос бие даан зохион байгуулж ирсэн Монголын хамгийн том олон улсын хөгжмийн наадам юм. Гадна болон дотоодын уран бүтээлчдийг нэг дор нэгтгэн Ази тивийн хэмжээнд тэргүүлэх хөгжмийн наадам болох зорилготой. Мөн 2019 онд урьдчилсан борлуулалтаар 12.000 ширхэг тасалбарыг борлуулан Монгол Улсын хэмжээнд дээд амжилтыг тогтоосон билээ.

BOLD “12 Ертөнц” Live Concert

BOLD “12 Ертөнц” Live Concert

2018 оны 08 сарын 31нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохиогдсон БОЛД - 12 ЕРТӨНЦ тоглолтын төв тайз, VIP хэсгийн тохижилт зэргийг 30 гаруй мэргэжлийн инженер техникийн баг бүрэлдэхүүнтэйгээр хамтран зохион байгуулагчаар амжилттай ажилласан.

DRONE SHOW

DRONE SHOW

“Thank you for Real Heroes” Drone show
2021 оны 10 сарын 28-ны өдөр дэлхийн томоохон хотуудын адил жишгээр Монголынхоо мянга мянган эмч, сувилагч, цагдаагийн албан хаагч мөн онцгой байдлын албаныхандаа зориулан Жинхэнэ Баатрууддаа Баярлалаа шоу үзүүлбэрийг 200 ширхэг дрон тэнгэрт хөөргөж үзүүлсэн билээ.

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙРШИЛ

Одоогийн байдлаар Монгол Улсад бүтээлч салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд маш олноор бий болж байгаа ч бүгд хотын төвд тархан байрласан байгаа тул харилцагчид замын түгжрэлд дийлэнх цагаа үрсээр байна.

Иймд бид эхний ээлжинд Улаанбаатар хотоос хамгийн ойр, дэд бүтэц татах боломжтой 4-6 га газрыг худалдан авахаар судалж байна.

Үүний дараа төслийн ТЭЗҮ-ийг тодорхойлон бүтээн байгуулалтыг хийх компанийг сонгон шалгаруулах юм.

CIRCLE PARK ACADEMY

Одоогийн байдлаар Монгол Улсад бүтээлч салбарын нарийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх боловсролын институт маш их дутагдалтай байна. Уг салбарыг сонирхон хөгжүүлж буй залууст гадны, тэр дундаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу суралцах боломж олдохгүй байгаа нь тун харамсалтай.

Иймд бид “Circle Park” төслийн хүрээнд бүтээлч салбарын боловсон хүчийг бэлтгэх академийг байгуулахаар зорьж байна. Бид бүтээлч салбарыг сонирхогч авъяаслаг шинэ үеийн залуусыг дэлхийд үнэлэгдэх чадвартай боловсон хүч болгон бэлтгэн гаргана.

Мөн Hollywood-ын түвшний бүтээлч салбарын гадны мэргэжилтнүүдийг урьж туршлага солилцох замаар Монгол Улсын соёлын бүтээлч салбарт дэлхийн стандартыг нутагшуулна. Ингэснээр бүтээлч салбарын залуусыг олон улсад өөрийн чадвараа үнэлүүлж дэлхийн тавцанд тэр дундаа Hollywood, Netflix-д өөрийн нэрийг мөнхөлөх боломжийг олгох гүүр болно. “Circle Park Academy” байгуулагдсанаар энэхүү салбарын хүний нөөцийн эко системийг бий болгох юм.

03 Global

NETFLIX-Д МОНГОЛ ЗАЛУУС
КОНТЕНТ НИЙЛҮҮЛДЭГ БОЛНО

Тухай Тоо баримт График
20-р зууны дунд болон сүүл үед Хятад, Энэтхэг кинонууд, 21-р зууны эхэн үед Япон, Өмнөд Солонгос кинонууд Хойд Америк болон олон улсын зах зээлд амжилт үзүүлж байна. Үүнээс үүдээд Америкийн кино студиуд Өмнөд Солонгосын зарим кинонуудыг санхүүжүүлэх зорилгоор Warner Bros. Korea, 20th Century Fox Korea зэрэг орон нутгийн салбар компаниудыг байгуулж эхэлсэн. Netflix шинэ зах зээл хайх стратегаар Өмнөд Солонгост кино продюсер, дистрибьютерийн хувиар орж ирсэн нь дэлхийн кино контент үйлдвэрлэлийн зах зээл өрөгжин шинэ санаа, шинэ зах зээлийг эрэлхийж байгаа нь Монгол залуусын хувьд ч гэсэн боломж байгааг харуулж байна.
Netflix одоогоор 209.18 сая хэрэглэгчтэй.
2020 онд 24.99 тэрбум долларын орлого олсон ба АНУ-д хамгийн их үзсэн анхны цувралуудын 80% нь Netflix-т харьяалагддаг байна.
Netflix Services Korea 2020 онд 356 сая долларын борлуулалт хийсэн.
2021 онд Netflix Солонгос контентод 500 сая доллар зарцуулхаар төлөвлөсөн байна.
Netflix нь дэлхийн кино зах зээлийн томоохон тоглогч мөн ч бидний гадагшаа контент нийлүүлэх эхний шат юм.
"Уул уурхайн салбар жилд 656 тэрбум ам.доллар, Бүтээлч салбар нь үүнээс даруй 3.4 дахин их буюу жилд 2,25 их наяд ам.долларын ашиг орлого олдог"
Эх сурвалж:
www.hollywoodreporter.com
www.statista.com
Бидэнтэй нэгдэх
04 Founder

Founder speech

Ж.Энхжаргалан
CEO
Circle Park

Манай мега төслийн гол зорилго бол үнэлгээ багатай Монгол авьяас чадварыг үнэ цэнийг өсгөж олон улсад үнэлүүлэх. Нөгөө талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх орчин үеийн оюуны үйлдвэрлэлийг хийх дэд бүтцийг технологийн дэвшил ашиглаж бүтээнэ. Монгол залуусын задгай сэтгэлгээ, хөрвөх чадварыг нэмэгдүүлж дутагдаж буй орчин нөхцөлийг сайжруулах замаар мэдлэгийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг хангана. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг байдлыг халж сэтгэлгээний өөрчлөлт хийх, залуус оюуны чадвартай чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй. Манай компани үүний төлөө явж байгаа.

05 Circle Park Ecosystem

ЭКОСИСТЕМ

14 жилийн өмнө BRB компанийг үүсгэн байгуулснаар соёлын бүтээлч салбарын экосистемийг бий болгох Circle park төслийн үндсийг тавьсан.
Circle creative park нь 8 багц 20 гаруй үйлчилгээг нэг дор нэгтгэн гадаад, дотоодын хэрэглэгчдэд нэг цэгээс бүх асуудлыг шийдэх экосистемийг бүрдүүлж байна.
- Бүтээн байгуулалтын хүрээнд
- CGI Studio
- Digital illustration
- 3D
- Retouch & photography
- Лаборатори
- VFX Studio (Виртуал студи) байгуулснаар оюуны бүтээлч үйлдвэрлэл хурдацтай өсөж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүд зогсолтгүй үйлдвэрлэх боломжтой болно.

06 Coin

BRB КОЙНЫ ДАВУУ
ТАЛУУД

Төвлөрсөн бус
Блокчейнд суурилж ухаалаг гэрээгээр баталгаажсан крипто арилжаа

Хөрвөх чадвартай
Төслийг түшиглэсэн бизнес хоорондын үйлчилгээгээр хэрэглээнд нэвтэрнэ

Үнэ цэнтэй
Эздэд ногдох койныг ухаалаг гэрээний дагуу урт хугацаагаар түгжин 3-5 жилийн вэстинг хийж урт хугацааны үнэ цэнийг бий болгоно

Ил тод
Койны зарцуулалт бодит төсөл, хөтөлбөрүүдэд чиглэсэн ба зарцуулалтын төлөвлөгөө, ил тод байдлыг дээд хэмжээнд хангана

Хүртээмжтэй
Whale-гүй зах зээлийн зарчмыг баримталж койны үнэ цэнийг зохицуулах эрхийг койн эзэмшигч бүрт олгоно

Эрсдэл багатай
Бизнесээр баталгаажсан крипто валютын арилжаа

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Circle park төсөл нь Монгол бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг олон улсын төвшинд хүргэх Креатив парк болон түүний эргэн тойронд хөгжих бизнесүүдийг токенжуулах төсөл юм. BRB койн нь Circle Park төсөл болон түүнийг түшиглэх бизнесүүдийн албан ёсны төлбөрийн хэрэгсэл юм. Үйлчлүүлэгчид төслийн хүрээн дэх бүх үйлчилгээнүүдийн төлбөрийн тодорхой хэсгийг BRB койноор дамжуулан төлөх бөгөөд койны байнгын хэрэглээний хэрэгцээ шаардлага үүсэх болно.

Койн гаргах, хаалттай худалдан авах, анхдагч зах зээлийн арилжаа (IEO) нь төслийн санхүүжилтийн гол хэрэгсэл биш юм. Circle Park төслийн нийт санхүүжилт 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа бөгөөд BRB койноос босох хөрөнгийг өөрсдийн платформ, маркетинг болон төслийн анхан шатны санхүүжилтэд зарцуулна. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг хөрөнгө оруулагчид болон, уламжлалт санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглан санхүүжүүлэх болно.

Энэ цаг мөчид Монгол Улсад Цахим мөнгөний тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд бид өөрсдийн төсөл болон хөрөнгө оруулагчдыг шаардлагагүй эрсдэлд оруулахгүйн тулд хууль эрх зүйн орчин, түүнийг даган гарах журмууд бэлэн болтол анхдагч арилжаа (IEO) -ийг түр хойшлуулан, төслийн анхан шатны хөрөнгө оруулалтыг хаалттай байдлаар эхлүүлж байна.
Хаалттай арилжаанд оролцох сонирхолтой хүмүүст бид анхдагч арилжаанд тавих нэгж койны үнийн саналаас хямдралтай үнийг санал болгож байгаа.

Жич: Дээр дурдсанчлан Цахим мөнгөний хууль батлагдах гэж буйтай холбогдуулан ойлгомжгүй нөхцөл байдлууд үүссэнтэй уялдаж BRB койны Whitepaper-ын эцсийн хувилбарыг одоогоор нийтлэх боломжгүй байгаа. Хаалттай зах зээлд арилжаалагдах койны хэмжээ үнийн нөхцөл өөрчлөгдөхгүй болно.
Бид хаалттай худалдан авалтад оролцох хүсэлтэй бүртгэлийг 2021 оны 11-р сарын 28-aaс эхлүүлж Монгол Улсад мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд гэрээгээр баталгаажуулан гүйцэтгэнэ. Хаалттай худалдан авалтад нийт 2 тэрбум хүртэлх төгрөгний үнэлгээтэй койныг хаалттай захиалгын хүрээнд 0.20 төгрөгөөр худалдаална. Анхдагч зах зээл (IEO)-д 0.25 төгрөгөөр олон нийтэд санал болгох болно.
Хаалттай худалдан авалтын оролцох боломжтой доод лимит 100,000 төгрөг бол дээд лимит 50,000,000 сая төгрөг байна.

BRB компани нь Circle park төслийн төлөвлөлтийг өөрсдийн санхүүжилтээр 2020 оноос эхлэн хөгжүүлж эхэлсэн. Төслийн нэг хэсэг болох BRB койны хөгжүүлэлтийг ICT груптэй хамтран эхлүүлээд байгаа. Хаалттай худалдан авалтаар цугларсан мөнгөөр койны бүртгэл аудит болон хөгжүүлэлтэд 100 хувь зарцуулах болно.

УИХ-аас Цахим мөнгөний тухай хуулийг 2021 оны намрын чуулганд багтаан баталж, хуультай холбогдуулан холбогдох журмыг СЗХ-оос боловсруулан баталж мөрдөж эхэлснээр анхдагч зах зээлийн арилжаа (IEO) эхлэх боломж бүрдэнэ.
Журам батлагдсанаар үйл ажиллагаа явуулж буй биржүүдэд шинээр койн, токенүүдийг бүртгэх зохицуулалт хийгдэх бөгөөд уг зохицуулалтад нийцүүлэн өөрсдийн BRB койны whitepaper-ийг бүртгүүлэх шаардлагатай тул хэрэглэгчидэд үл ойлголцол үүсгэх, эрсдэл дагуулахаас урьдчилан сэргийлж одоогийн байдлаар whitepaper-ийн эцсийн хувилбарыг танилцуулах боломжгүй байгаа болно.

Хэрэв хууль батлагдан холбогдох журмын дагуу BRB койн бирж дээр бүртгүүлж чадахгүй бол бид хаалттай худалдан авалтад оролцсон бүх хэрэгдэгчдийн мөнгийг 100 хувь буцаан олгох болно.

BRB койны энгийн хэрэгдэгчдэд ямар нэгэн вестинг, лок байхгүй.
Дээр дурдсанчлан хаалттай арилжаанд оролцсон хэрэглэгчид болон үүсгэн байгуулагчид, баг, зөвлөхүүд болон түншүүдэд вестинг хийх болно.
Хоёрдогч зах зээлийн арилжааны үнийн савлагаанаас хэрэглэгчдийг хамгаалах мөн үүсгэн байгуулагчид, баг, зөвлөхүүд бүгд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагийн амлалт, нотолгоо нь энэхүү вестинг юм.

Олон улсын ихэнх токен, койнуудад ямарваа нэгэн үнэ цэн байдаггүй. Биржүүд дээрх цагийн арилжаачид зах зээлийн үнэлгээг тогтмол барьж байдаг гэхээс койн нь өөрийн гэсэн ямар нэг үнэ цэн хэрэглэгдэхүүн байдаггүй.
Монгол Улсын тэсэрч буй койн, токений давлагаа нь харин харьцангуй давуу талтай буюу өөрийн төсөл хөтөлбөр, экосистемүүдэд чухал ач холбогдол өгч байна.
BRB койн ч гэсэн Circle Park төсөлтэй уягдан байнгын эргэлтийг бий болгох төдийгүй төслийн үндсэн бизнес модель нь дан ганц дотоодын зах зээл биш Ази тивийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын нэгэн хаб болох, тогтмол үйлчилгээний урсгалыг гаднаас оруулж ирэхэд төвлөрч байгаа юм.

2021.11.28 - 2021.12.12
Хаалттай захиалга хийгдэнэ 2022 оны 3-р улиралд Анхдагч захиалга (IEO) хийгдэнэ. Анхдагч захиалга хийгдсэнээс 2 хоногийн дараа хоёрдогч зах зээл нээгдэнэ.
2023 оны 2-р улиралд олон улсын бирж дээр арилжаалагдаж эхлэнэ.

Нэг хүн 15 сая төг хүртэлх үнийн дүнгээр хаалттай худалдан авалт хийх бол хоёрдогч зах зээл дээр 3 хоног локлогдож, хоёрдогч зах зээл арилжих эрх нээгдэнэ.
Арван таван саяас дээш үнийн дүнгээр хаалттай худалдан авалтад оролцвол 15 сая хүртэлх дүн 3 хоног локлогдож, үлдэх үнийн дүн цаашид сар бүр 25 хувиар vesting хийж чөлөөлөгдөнө.

05 Team

Төслийн баг

Ж.Энхжаргалан
Санаачлагч
Ж.Энхжаргалан
Санаачлагч

Монголын энтертайнмент бизнесийн салбарт тэргүүлэгч, 15 жилийн түүхтэй Би Ар Би компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал.

Э.Тамир
Крьетив продюсер
Э.Тамир
Крьетив продюсер

Circle Park төслийн креатив продюсер. “Бумбардай”, “Хандгай” цуврал комик, анимэйшний ерөнхий продюсер. Өөрийн үүсгэн байгуулсан комик, анимэйшн чиглэлийн “Эконтэ” ХХК-ийн ерөнхий продюсерээр ажиллаж байна.

Т.Мөнхмарал
Circle Park - Төслийн удирдагч
Т.Мөнхмарал
Circle Park - Төслийн удирдагч

Т.Мөнхмарал нь сүүлийн 15 жилийн хугацаанд олон улсын, дотоодын болон бусад төрлийн нийгмийн эрүүл мэнд, зан үйл, хүмүүнлэгийн болон бизнес хөгжлийн төслүүд дээр тасралтгүй ажиллаж байна. Тэрээр, боловсролын удирдлага, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран хүний эрх, залуучуудын оролцоо, хөдөлмөрлөх эрхийн төлөө үндэсний хэмжээний томоохон кампанит ажлуудыг удирдан зохион байгуулж байна.

О.Төгсбаяр
"BRB" ХХК-ний гүйцэтгэх захирал
О.Төгсбаяр
"BRB" ХХК-ний гүйцэтгэх захирал

Би Ар Би ХХК-д 2016 оноос ажиллаж Арга хэмжээ хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2021 оноос Гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байна. Монгол улсын их сургуулийг Компютерийн Ухаанаар төгссөн.

Ц.Балжинням
Ахлах инженер
Ц.Балжинням
Ахлах инженер

Одоо Би Ар Би компанид “Ахлах инженерээр ажиллаж байна. Монгол Улсын Их сургуулийг төгссөн

М.Хоролсүрэн
Санхүүч
М.Хоролсүрэн
Санхүүч

Интерактив ХХК тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай. Санхүүгийн салбарт 10 жил ажилласан туршлагатай. УБДС санхүүгийн менежерээр төгссөн.

Б.Цэнгэл
Дата аналист
Б.Цэнгэл
Дата аналист

Гацуурт ХХК, Нью Жуулчин Турс зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай. Густов Фреррьев электроникийн инженер чиглэлээр Франц улсад төгссөн.

Б.Билгүүн
Дизайнер
Б.Билгүүн
Дизайнер

Одоо Би Ар Би ХХК график дизайнераар ажиллаж байна. Дизайнераар 7 жил ажиллаж байгаа туршлагатай.

Х.Тэмүлүн
Дизайнер
Х.Тэмүлүн
Дизайнер

IBIS styles, Монгол Фильм зэрэг компаниудад дизайнерээр ажиллаж байсан туршлагатай. Одоо Би Ар Би компанийн дийзанераар ажиллаж байна.

А.Чанцалмаа
Координатор
А.Чанцалмаа
Координатор

Би Ар Би ХХК-Хүний нөөцийн менежерээр 2021 оноос ажиллаж байна. Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг Хүний нөөцийн менежмент чиглэлээр төгссөн.

Зөвлөхүүд

Э.Тэлмэн
Санхүүгийн зөвлөх
Э.Тэлмэн
Санхүүгийн зөвлөх

Circle Park төслийн санхүүгийн зөвлөх. Банк, санхүүгийн салбарт 7 жил, хөгжлийн болон хүмүүнлэгийн тусламжийн өндөр дүнтэй төсөл хөтөлбөрүүдэд төслийн менежментээр мөн 8 жил амжилттай ажилласан. Төслийн удирдлага, олон улсын хөгжил, корпорацийн санхүүгийн чиглэлээр мэдлэг, ур чадвар, туршлага хуримтлуулсан. Тэрээр ШУТИС-д Бизнесийн Удирдлагын Бакалавр, МУИС-д Бизнесийн Удирдлагын Магистр, Оксфордын Их Сургуульд Бодлого Төлөвлөлтийн Магистрийн зэргийг тус тус хамгаалсан

Г.Бадамсамбуу
Соёлын зөвлөх
Г.Бадамсамбуу
Соёлын зөвлөх

Circle Park төслийн соёлын зөвлөх. UBS телевизийн гүйцэтгэх захирал, “Ардчилал” сонины хариуцлагатай редактор, МҮОНТВ-ийн ММ агентлагийн ерөнхий захирлаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө МҮОНТВ-ийн “Гараг” продакшний захирлаар ажиллаж байна. МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийг Эдийн засгийн сэтгүүл зүйгээр дүүргэж, Японы NHK телевизийн Тэргүүлэх продюсерийн хөтөлбөрт хамрагдсан.

Н.Эрдэнэбаяр
Крьетив зөвлөх
Н.Эрдэнэбаяр
Крьетив зөвлөх

Circle Park төслийн зөвлөх. Зохиолч, зураач. Анимэйшн, комикийн чиглэлээр ажилладаг Motion Frame-ийн үүсгэн байгуулагч. “Nomadic Life Fund” сангийн тэргүүн, СУИС-ийг Урлаг судлал, Санхүү бүртгэл чиглэлээр тус тус дүүргэсэн.

Б. Энхбат
Санхүүгийн зөвлөх
Б. Энхбат
Санхүүгийн зөвлөх

Circle Park төслийн зөвлөх. Капитрон, Төрийн банк зэрэг банк санхүүгийн байгууллагад 12 жил ажилласан туршлагатай. Бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй.

Ben Moyle
Advisor
Ben Moyle
Advisor

Circle Park төслийн зөвлөх. Fixer Mongolia компанийн хувьцаа эзэмшигч, C1 телевизийн үүсгэн байгуулагч. Дэлхийн алдартай шоу, цуврал нэвтрүүлгүүдийн Монголтой холбоотой контентуудыг хариуцаж ажилладаг. Энэ чиглэлээр 100 гаруй контент бүтээл дээр ажиллаж байсан туршлагатай. Их Британийн Birmingham хотын их сургууль, Blackburn College-ийг техникийн зураглал мэргэжлээр тус тус дүүргэсэн.

Ian Allardyce
Advisor
Ian Allardyce
Advisor

Circle Park төслийн зөвлөх. SPS телевизийн гүйцэтгэх продюсер, Devilish Creative, Аригу медиа компаниудад редактораар ажилладаг. Single ladies-4 уран сайхны кинонд ажилласан. Их Британийн Кентийн их сургуулийг кино, судлал, жүжгийн чиглэлээр дүүргэсэн.

Б. Одбаяр
Зөвлөх
Б. Одбаяр
Зөвлөх

Circle Park төслийн зөвлөх. Маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Brainstorm Agency-гийн үүсгэн байгуулагч.

Ц.Мөнхболд
Зөвлөх
Ц.Мөнхболд
Зөвлөх

“Ричмон Консалтинг” ХХК үүсгэн байгуулагч. ШУТИС Барилга архитектурын сургууль 2007-2012 ШУТИС Барилга архитектурын сургуулийн Ирэгний ба Үйлдвэрийн барилгын инженер Бакалавр -2017.3 сараас хойш “Ричмон консалтинг” ХХК-д ерөнхий захирал -2013-2017 Бум-Асар ХХК-ний гүйцэтгэх захирал -2010-2013 “Шифт” барилга бүтээцийн инженер

Д. Анар
Зөвлөх
Д. Анар
Зөвлөх

Үйлчилгээний салбарын зөвлөх Үйлчилгээний салбарт 16 жил тасралтгүй ажиллаж байгаа. Бизнесийн удирдлага, маркетингий чиглэлээр мэргэшсэн

Bussiness Partners

BRB Circle Park төсөл
Тантай холбогдохдоо таатай байх болно.

Холбоо
+976 7272-6767

BRB | Circle Park | Coin ©
2021 BRB Бүх эрх хуулиар хамгаалагдсан.